Манай компани нь Япон улсын Ёкохама боомтоос Монгол улс хүртэл олон улсын ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байна. Монгол улс далайн гарцгүй учраас Японоос Монголд хүрэх газрын ачаа нь Хятад улсаар дамжин өнгөрөх эсвэл ОХУ-ын алс дорнодоор дамжин хүрдэг. Манай компани бол Хятад улсаар дамжин Монгол руу ачаа тээврээ тээвэрлэж байна.

Тээврийн маршрут
Японы Ёкохама боомтоос Хятадын Tianjin Xingang боомт хүртэл усан онгоцын тээвэрлэлт хийж, Tianjin Xingang боомтоос чингэлгээ төмөр замд шилжүүлнэ. Tianjin~Baijin~Жанчхүү ~Эрээн хүртэлх 980км замыг Хятадын төмөр замыг ашиглаж, Замын-Үүд~Сайн шанд~Чойр~Налайх~Улаанбаатар хүртэлх 710км замыг Монголын төмөр замыг ашиглан тээвэрлэлтээ гүйцэтгэж байна. Тээвэрлэлтийн хугацаа 20-35 хоног болно.

Хятадын төмөр замын царигийн өргөн 1435мм байдаг ба Монголын төмөр замын царигийн өргөн Оростой адил 1520мм байдаг тул Замын-Үүдэд чингэлгээ Хятадын төмөр замын вагонаас Монголын төмөр замын вагонд шилжүүлнэ.